Эрчүүд давамгайлдаг текиланы бизнест Мексик эмэгтэй амжилттай ажиллаж байна

Эрчүүд давамгайлдаг текиланы бизнест Мексик эмэгтэй амжилттай ажиллаж байна

"Лейенда де Мексико" компанийг үүсгэн байгуулагч текила нэрэх мастер Мелли Баражас нь эрчүүд давамгайлсан текиланы бизнест амжилттай яваа цор ганц эмэгтэй юм.

Тэрбээр Мексик дэх 140 шахам текила нэрэх үйлдвэрээс цорын ганц эмэгтэй хүн удирдан, ажиллуулдаг газрын эзэн бөгөөд зөвхөн эмэгтэй ажилчид, тэр дундаа өрх толгойлсон ээжүүдийг ажиллуулдаг аж. Мөн тус үйлдвэр нь Мексикийн Жалиско мужид байдаг бөгөөд өдөрт 1300 баллон текила үйлдвэрлэдэг байна.

Тус компанийг үүсгэн байгуулагч Мелли Баражас хэлэхдээ, "Би аавыгаа хайрлах хайраас болж текила хийхээр болсон. Нэг өдөр аав минь надад текила уумаар байгаагаа хэлсэн. Хэдий аав минь миний энэ амжилтыг харж чадалгүй өөд болсон ч мөрөөдөлдөө хүрсэндээ баярладаг" гэжээ.

Эх сурвалж: abc news