ОХУ-ын Перм хотод зорчигч тээврийн "Боинг 737" онгоц хөөрөх зурвасаас гулсан гарсан хэрэг гарчээ

ОХУ-ын Перм хотод зорчигч тээврийн "Боинг 737" онгоц хөөрөх зурвасаас гулсан гарсан хэрэг гарчээ

Өнөөдөр /2023.10.24/ орон нутгийн цагаар 06:30 цагт Пермийн нисэх онгоцны буудалд Санкт-Петербургээс ирсэн Smartavia Airlines компанийн "Боинг 737" онгоц хөөрөх зурвасаас гулсан гарсан талаар нисэх буудлын телеграм сувагт мэдээлжээ. Тус онгоцонд 186 зорчигч, багийн зургаан гишүүн байсан бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй байна. 

Харин яг одоо тус нисэх "онгоцны буудал түр хаагдсан бөгөөд замаасаа гарсан онгоцыг зогсоол руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдэж байна" гэж нисэх буудлаас мэдээлжээ. Мөн Уралын Тээврийн прокурорын газраас урьдчилсан байдлаар цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлын улмаас осол гарсан гэж мэдэгджээ. Гэтэл хачирхалтай нь өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д уг Пермийн нисэх онгоцны буудалд Анталья хотоос ирсэн Туркийн "Боинг 737" онгоц мөн хөөрөх зурвасаас гарч байжээ. 

Эх сурвалж: BBC