Хамас бүлэглэл барьцааны хоёр иргэнийг суллажээ

Хамас бүлэглэл барьцааны хоёр иргэнийг суллажээ

Израил болон Хамас бүлэглэлийн хооронд дайны нөхцөл байдал үүсээд 20 орчим хонож буй.

Энэ хугацаанд нийт 200 гаруй иргэнийг Хамас бүлэглэл барьцаалсан бөгөөд өнөөдөр барьцааны хоёр хүнийг сулласан талаар мэдээлжээ. 

Тодруулбал, 85 настай Йочевед Лифшиц, 79 настай Нурит Купер нарыг Газын зурвасын ойролцоогоос барьцаалсан бөгөөд "эрүүл мэндийн байдал муу" гэх шалтгаанаар өнөөдөр суллажээ. Түүнчлэн Хамас бүлэглэл Израилыг Газын зурвас дахь бөмбөгдөлтөө багасгавал барьцааны бүх иргэдийг суллана гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Sky news