ХАНЖОУ-2022: Монголын баг 16 дугаар байранд жагсаж байна

ХАНЖОУ-2022: Монголын баг 16 дугаар байранд жагсаж байна

“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тус наадмын таеквондогийн төрөлд Монголын тамирчин У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр Монгол Улс 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна. Наадам зохион байгуулагч орон болох БНХАУ-ын баг 31 алт, 29 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Иран, Узбекистаны баг удаалж байгаа юм.