Францын Ерөнхийлөгч Э.Макрон Израилд айчлахаар очжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон Израилд айчлахаар очжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Израил Улсад айлчлал хийж байгаа бөгөөд “Ben Gurion” нисэх онгоцны буудалд өнөөдөр газарджээ.

Энэхүү айлчлал нь Франц улс Израилтай эв санааны нэгдэлтэй байгааг харуулах, Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллахад туслах, мөргөлдөөнийг улам хурцатгахаас сэргийлэх зорилготой гэж Э.Макроны зөвлөхүүд "Reuters" агентлагт мэдээлжээ.

Э.Макрон айлчлалынхаа үеэр мөн Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог, сөрөг хүчний төвч үзэлт удирдагчид болох Бенни Ганц, Яир Лапид нартай уулзах аж.

Эх сурвалж: CNN