"ХАНЖОУ-2022": Жүдочид хүрэл медаль ихэрлүүлэв

"ХАНЖОУ-2022": Жүдочид хүрэл медаль ихэрлүүлэв

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарсанаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул медаль дээр буулаа.

Л.Туруунаа Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн тавцанд гарч байна. Ийнхүү Монгол Улсын баг наадмын гурав дахь өдөр иж бүрдэл (алт, мөнгө тус бүр нэг, хүрэл хоёр) медальтай 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна.