Г.Болор-Эрдэнэ "ХАНЖОУ-2022" Азийн наадмын Монголын багийн анхны алтан медальтан боллоо

Г.Болор-Эрдэнэ "ХАНЖОУ-2022" Азийн наадмын Монголын багийн анхны алтан медальтан боллоо

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам гурав дахь өдрөө болж байна.

Өнөөдөр энэ наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болов.

Түүний өрсөлсөн жинд Иран мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчин хүрэл медалийн тавцанд гарлаа. Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг зөвхөн таеквондогийн төрөлд нэг алт, нэг мөнгөн медальтай болж байна. Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт тамирчин юм.