Э.Макрон Израилд хүрэлцэн ирлээ

Э.Макрон Израилд хүрэлцэн ирлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Израилын “Ben Gurion” нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирлээ. Тэрбээр өнөө орой Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзана.

Энэхүү айлчлал нь Франц улс Израилтай эв санааны нэгдэлтэй байгааг харуулах, ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллахад туслах, мөргөлдөөнийг улам хурцатгахаас сэргийлэх зорилготой гэж Э.Макроны зөвлөхүүд Reuters агентлагт мэдээлжээ.

Э.Макрон айлчлалынхаа үеэр мөн Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог, сөрөг хүчний төвч үзэлт удирдагчид болох Бенни Ганц, Яир Лапид нартай уулзах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ