Б.Хулан "Дэлхийн тулааны наадам"-аас мөнгөн медаль хүртлээ

Б.Хулан "Дэлхийн тулааны наадам"-аас мөнгөн медаль хүртлээ

Саудын Арабын Рияадх хотод “Дэлхийн тулааны наадам” спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж буй.

Тус наадмын жюү жицүгийн -70 кг-ын жинд өрсөлдсөн “Thunder bjj” академийн дасгалжуулагч Батбаатарын Хулан мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Франц улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдснаар “World Combat Games-2023”-аас мөнгөн медаль хүртлээ.

Сонирхуулахад, энэхүү наадамд Дэлхийн чансаанд эхний 8-т бичигддэг тамирчид урилгаар очиж оролцдог юм.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө