НҮБ-ын 35 ажилтан Газын зурваст амиа алдаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган хуралдуулахаар болжээ  

НҮБ-ын 35 ажилтан Газын зурваст амиа алдаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган хуралдуулахаар болжээ  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Мягмар гарагт /2023.10.25/ Ойрхи Дорнодын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ Хамас бүлэглэлийн аравдугаар сарын 7-нд Израйль руу хийсэн халдлагууд “хоосон зайд болоогүй” гэдгийг онцлов.

Тэрбээр “ХАМАС-ын халдлагууд хоосон орон зайд болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Палестины ард түмэн 56 жилийн турш амьсгал боогдуулсан эзлэн түрэмгийлэлд өртөж байна. ХАМАС-ын аймшигт халдлагыг зөвтгөж чадахгүй. Палестины ард түмнийг Хамас бүлэглэлийн халдлагын төлөө хамтдаа шийтгэх ёсгүй. Мөргөлдөөнд оролцож буй талууд "энгийн иргэдийг хэлтрүүлж, эмнэлгүүдийг хамгаалж, 600 мянга гаруй палестинчуудыг орогнуулж буй НҮБ-ын байгууламжийн халдашгүй байдлыг хүндэтгэх ёстой. ҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагт ажилладаг НҮБ-ын 35 ажилтан сүүлийн хоёр долоо хоногт Газын зурваст бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэн. Газад олон улсын хүмүүнлэгийн хуулийг илт зөрчиж байна" гэв.

Иймд талуудыг "Хүмүүнлэгийн галаа нэн даруй зогсоох", Палестин-Израилийн мөргөлдөөнийг хоёр улсын зарчмаар шийдвэрлэх, барьцаалагдсан бүх хүмүүсийг "нөхцөлгүйгээр" нэн даруй суллахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей энэхүү дайны эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцэхээр энэ пүрэв гарагт ээлжит бус чуулган хуралдуулахаар болжээ.