Льюстон хотод халдлага үйлдсэн этгээд сул чөлөөтэй яваа иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ

Льюстон хотод халдлага үйлдсэн этгээд сул чөлөөтэй яваа иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ

АНУ-ын Мэн мужийн Льюстон хотод үл таних жирийн хүмүүс руу гал нээж дор хаяж 16 хүн амиа алдаж, олон арван хүн шархдаад байна. Тус этгээдийн царай хяналтын камерт бичигдсэн ба тэрээр эхлээд бааранд, дараа нь боулингийн талбайд очиж жирийн хүмүүс рүү гал нээсэн гэж хэвлэлүүд бичиж байна. 

Харин тус этгээд нь одоог хүртэл сул чөлөөтэй яваа тул Льюстон болон ойролцоох хотын иргэдийг гэрээсээ гарахгүй, үзвэр үйлчилгээний газруудыг үйл ажиллагаагаа түр зогсоохыг анхааруулж байгаа аж. Мөн зэвсэгт этгээдийн автомашиныг олж тогтоосон ба түүнийг хайж байгаа аж.