"Монгол, Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд нар зэвсгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэлэлцээ хийсэн" гэж мэдээлжээ

"Монгол, Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд нар зэвсгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэлэлцээ хийсэн" гэж мэдээлжээ

Өмнөд Солонгос, Монгол хоёр улсын Батлан ​​хамгаалахын сайд нар өнгөрсөн баасан гарагт /2023.10.20/ Сөүл хотноо аюулгүй байдал, зэвсгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн гэж Сөүлийн Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлжээ.

Тус мэдээлэлд, БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх Сөүлийн хүчин чармайлтын хүрээнд Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын хэлэлцээ болов. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик “Шин Пхеньяны цөмийн чадавхыг ахиулж, өдөөн хатгалга хийсээр байгаа нь Солонгосын хойгт төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тулгамдаж буй сорилт гэж нэрлээд, Хойд Солонгосын асуудлаарх Сөүлийн бодлогыг Монголын талаас дэмжихийг” хүссэн байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Монгол Улс Пхеньяны цөмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгостой идэвхтэй хамтран ажиллана, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх Сөүлийн хүчин чармайлтыг манай улс дэмжиж байна. Мөн бид Өмнөд Солонгостой зэвсгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байна” гэжээ. Хэлэлцээний үеэр хоёр тал батлан хамгаалах, зэвсгийн салбарын хамтын ажиллагааг ирээдүйд чиглэсэн, харилцан ашигтай байхаар хүчин чармайлт гаргахаар тохиролцов гэж БНСУ-ын Yonhap агентлаг мэдээлжээ.