Т.Дагвадорж: Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилтээ бүрдүүлдэг

Т.Дагвадорж: Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилтээ бүрдүүлдэг

Монголын хөл бөмбөгийн холбооноос цаг үеийн болон санхүүжилтийн  асуудлаар талаар мэдээлэл өглөө. Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж “Монголын хөлбөмбөгийн холбоо дөрвөн жил тутамд нэг удаа сонгууль хийж ерөнхийлөгчөө сонгож, ажлын багаа бүрдүүлдэг. Бид олон улсын хөлбөмбөгийн холбооны чанартай үйл ажиллагаануудыг Монголдоо хэрэгжүүлдэг байгууллага юм.

Энэ онд бид их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонгосон. Ерөнхийлөгч маань энэ салбарт олон жил ажилласан дээд лигийн клубүүдийг хөгжүүлж, энэ спортоороо 40 гаруй жил хичээллэсэн мастер ангилалтай тоглодог Б.Болд гэж хүн байгаа. Харин манай удирдах зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ багийг бүрдүүлж буй залуусын 80 гаруй хувь нь шинэ залуу боловсон хүчнээс бүрдэж байна. ТУЗ-ийн гишүүд мөн бүгд хөлбөмбөгийн салбараас бий болсон хүмүүс байгаа зэрэг томилгоонуудыг хийсэн.

Монголын хөл бөмбөгийн бусад орны хөлбөмбөгийн холбоодыг бодвол төрийн дэмжлэгийн харилцаа нь сул хөгжсөн байдаг.

Нөгөө талаар бид олон улсын хөлбөмбөгийн холбооны Монголд үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллага. Тиймээс Азийн хөлбөмбөгийн холбооны дүрэм болон түүнтэй уялдуулсан Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу ажилладаг. Бид жил бүр төсвөө баталдаг. Энэ жил бид төсвийн төсөөллөөр 10 орчим тэрбум төгрөгийг баталсан. Энэ төсөв нь олон эх үүсвэрээс бүрддэг.

Монголын хөлбөмбөгийн холбоо FC буюу Олон улсын болон FIFA буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилтийн үүсвэрээ бүрдүүлдэг. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар энэхүү байгууллагуудаас зургаан тэрбум 57 сая төгрөгийн орлог татан төвлөрүүлсэн байна.

Энэ мэтчилэн бидний зарцуулж байгаа нийт төсөв жилд төвлөрүүлж байгаа орлогын 71 хувь нь байдаг. Тэгэхээр бид Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооноос оруулдаг бүх мөнгөн санхүүжүүлэлтийг зөвхөн  Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулдаг" гэлээ.