Льюистон хотод халдлага үйлдсэн этгээд нь АНУ-ын армийн нөөцийн бүрэлдэхүүнд байдаг, зэвсгийн сургагч багш гэж зарлажээ

Льюистон хотод халдлага үйлдсэн этгээд нь АНУ-ын армийн нөөцийн бүрэлдэхүүнд байдаг, зэвсгийн сургагч багш гэж зарлажээ

Мэн мужийн Льюистон хотод зэвсэгт этгээд ресторан, боулингийн талбай зэрэг газар байсан энгийн иргэд рүү халдлага үйлдэж, 22 хүн амиа алдаж, олон арван хүн шархдаад байна. Тэгвэл одоогийн байдлаар тус зэвсэгт хадлагыг үйлдсэн этгээдийг олоогүй байгаа аж. 

Харин Льюистон хотын цагдаагийн газраас тус хэрэгт 40 настай Роберт Кард гэх этгээдийг сэжиглэж байгаа бөгөөд түүнийг "зэвсэглэсэн, аюултай" гэж мэдэгджээ. Иймд Р.Кардын хаана байгааг харсан хүмүүс хууль сахиулах байгууллагад хандахыг Льюистон хотын цагдаагийн газраас олон нийтэд уриалсан байна. Мөн Р.Кард бол галт зэвсгийн сургагч багш бөгөөд АНУ-ын армийн нөөцийн бүрэлдэхүүнд багтдаг гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN