Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн захирлаар Б.Гарьдмагнайг томиллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн захирлаар Б.Гарьдмагнайг томиллоо

МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргын газрын бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн техник хөгжлийн үндэс болон Үндэсний шигшээ багийг ирээдүйн хөгжлийг тодорхойлох нь бидний нэн тэргүүнд тавигдах ажил болоод байгаа билээ.

Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд хөлбөмбөгчиддөө нэр хүндтэй залуу боловсон хүчин өсөн дэвшиж яваа Үндэсний шигшээ багийн ахлагч асан, анхны АХБХ-ны "Pro" ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж буй "А" ангиллын дасгалжуулагч Б.Гарьдмагнай томилогдлоо.

Монголын хөлбөмбөгийн бодлого тодорхойлох чухал ажил болох Техникийн захирлаар томилогдсон Б.Гарьдмагнайдаа ажлын өндөр амжилт хүсье. Энэ хугацаанд МХБХ-ны Техникийн захирлаар амжилттай ажилласан МУ-ын гавьяат тамирчин Б.Буман-Учралдаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.