Монгол Улс олон улсын төлбөрийн "Wechat pay" системийг нэвтрүүлж байна

Монгол Улс олон улсын төлбөрийн "Wechat pay" системийг нэвтрүүлж байна

Монгол Улсын Цагаачлалын алба дэлхийн 64 оронд хэрэглэгдэж байгаа Хятадын цахим төлбөрийн хэрэгсэл болох олон улсын төлбөр тооцоог хүлээн авах "Wechat pay" системийг нэвтрүүлсэн талаар GoGoMongolia мэдээллээ.

Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор ирж буй гадаадын иргэд хилийн боомтоор нэвтрэх, виз авах зэрэгт энэхүү системийг ашиглан визний төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжтой аж. 

Ингэснээр Монгол Улс "Wechat pay"-ыг нэвтрүүлсэн 65 дахь орон болж, Монгол төгрөг уг системийг дэмжсэн 25 дахь валют боллоо. Энэхүү үйлчилгээ нь дэлхий даяар нийт 1.2 тэрбум хэрэглэгчтэй юм.