"АНУ-ын Льюистон хотод хадлага үйлдсэн этгээдийг хараахан олоогүй байна" гэж мэдээлжээ

"АНУ-ын Льюистон хотод хадлага үйлдсэн этгээдийг хараахан олоогүй байна" гэж мэдээлжээ

АНУ-ын Мэн мужийн Льюистон хотын олон нийт үйлчлүүлдэг хэд, хэдэн газарт халдлага болж, 22 хүн амиа алдаж олон арван хүн шархдаад байгаа юм. Харин тус халдлагыг 40 настай Роберт Кард гэх АНУ-ын армийн нөөцийн бүрэлдэхүүнд багтдаг этгээд үйлдсэн гэдийг зарласан.

Тэгвэл сэжигтэн Роберт Кардыг хараахан олоогүй байгаа бөгөөд урд талыг нь хар өнгөөр будсан цагаан жийп автомашиныг хайж байгаа хэмээн Льюистон хотын цагдаагийн газраас мэдээлээд байгаа аж. Мөн "ямар нэг сэжигтэй зүйл олж харвал холбоо барина уу" гэсэн зарыг Льюистон хотын иргэдийн тараасаны улмаас өнгөрөгч шөнө /2023.10.25-26/ "сэжигтэй дуу чимээ сонслоо, харлаа" гэсэн дуудлагад дарагдаж хоносон талаар CNN агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN