Льюистон хотод халдлага үйлдсэн этгээд олдоогүй байгаа тул оршин суугчдыг шөнийн турш хоргодох байрандаа байхыг анхааруулжээ

Льюистон хотод халдлага үйлдсэн этгээд олдоогүй байгаа тул оршин суугчдыг шөнийн турш хоргодох байрандаа байхыг анхааруулжээ

АНУ-ын Мэн мужийн Льюистон хотод лхагва гараг /2023.10.25/-ийн шөнө болсон зэвсэгт халдлагыг үйлдсэн этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул оршин суугчдыг энэ шөнийн турш хоргодох байранд байхыг анхааруулжээ.

Тодруулбал, Льюистон хотын захирагч энэ тухай хийсэн мэдээлэлдээ, "Бид бүх оршин суугчдыг шөнийн турш хоргодох байрандаа байхыг хүсч байна. Таны аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт юм" гэжээ. Мөн Льюистон хотын бүх сургууль, хотын өмчийн барилгууд маргааш /2023.10.27/ түр хаагдана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN