LONELY PLANET: 2024 онд зочлоход хамгийн тохиромжтой топ арван улсын жагсаалтад Монгол Улс тэргүүллээ

LONELY PLANET: 2024 онд зочлоход хамгийн тохиромжтой топ арван улсын жагсаалтад Монгол Улс тэргүүллээ

Аялал жуулчлалын хэвлэл мэдээллийн "Lonely Planet" компанийн мэргэжилтнүүдийн гаргасан 2024 онд зочлоход хамгийн тохиромжтой топ арван улсын жагсаалтад Монгол Улс тэргүүлсэнийг dailymail мэдээллээ. 

Lonely Planet сэтгүүлээс шинээр худалдаанд гарсан "Best In Travel 2024" номонд ирэх онд зочлох шилдэг арван улс, бүс нутаг, хотын жагсаалтыг гаргасан байна. Улмаар шилдэг хотоор Кенийн Найроби, Шилдэг бүс нутгаар Баруун Балканы хойгийн Транс Динарика дугуйн зам, Шилдэг улсаар Монгол Улс тус тус нэгдүгээр байрт жагсжээ.