ФОТО: Газын зурвасыг Израилийн тал бөмбөгдөхөөс өмнөх болон дараа үеийн хиймэл дагуулаас авсан зургийг харуулжээ

ФОТО: Газын зурвасыг Израилийн тал бөмбөгдөхөөс өмнөх болон дараа үеийн хиймэл дагуулаас авсан зургийг харуулжээ

Энэ сарын 7-ны өдөр үйлдсэн халдлагаараа Палестины Хамас бүлэглэл Израилын 1400 орчим хүний амийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалсан юм. Харин үүнийг хариуд Израилын тал томоохон цэргийн ажиллагаа явуулж Газын зурваст агаарын цохилтыг сүүлийн өдрүүдэд өгч байгаа. 

Тэгвэл АНУ-ын Максар компани хиймэл дагуулаас авсан Газын зурвасыг Израилийн тал бөмбөгдөхөөс өмнөх болон дараа үеийн хиймэл дагуулаас авсан зургийг харуулжээ. Тус гэрэл зурагт Газын зурвасын хойд хэсэг бүрэн сүйдсэн нь харагдах ажээ. 

Мөн Израилын тал Газын зурвас явган цэрэг оруулна гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Иймд өчигдөр  танкаар дэмжүүлсэн явган цэргийн анги, хуягласан автомашинууд Газын зурвасын хойд захад нэвтрээд хэдэн цагийн дараа буцаж гарсан бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Үүнийг зарим эх сурвалжууд хуурай замын байлдааны ажиллагаа эхлэл байж магадгүй хэмээн тайлбарлаж байна. 

Эх сурвалж: Varlamov news