“Отис” хар салхины улмаас Мексикт 27 хүн амь насаа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болжээ

“Отис” хар салхины улмаас Мексикт 27 хүн амь насаа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болжээ

“Отис” хар салхины улмаас Мексикийн алдарт Акапулько амралтын газрын ойролцоо 27 хүн амь насаа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болж олон арван барилга байгууламж болон дэд бүтэц нурсан талаар CNN агентлаг мэдээллээ.

“Гамшиг ослын улмаас тус бүсэд цэрэг, цагдаа нийлсэн мянга орчим алба хаагчид  өчигдрөөс /2023.10.26/ эхлэн ажиллаж эхэлсэн. Улмаар 500 мянган айл өрх, аж ахуй нэгж байгууллага тог цахилгаангүй болсноос одоогоор 40 хувийг нь сэргээн засварлаж цахилгаанд холбож чадсан” гэж тус улсын цахилгаан эрчим хүчний албаны дарга мэдэгдэв.

Акапулько нь жуулчид их аялдаг зочид буудлын барилга байгууламж ихтэй хот юм. “Отис” хар салхины улмаас зочид буудлын 80 хувь нь их, бага хэмжээгээр хохирол амссан. Мөн аяллаар ирсэн жуулчдыг нүүлгэн шилжүүлэхэд 30-40 том оврын автомашин ашиглаж байна гэж тус хотын дарга Гуерро Эвелин Салгадоо хэлжээ.