БНСУ-ын “Ханжин Тээвэр” Азийн бүс нутаг дахь ложистикийн төвөө өргөжүүлэхээр Монголд салбараа нээжээ

БНСУ-ын “Ханжин Тээвэр” Азийн бүс нутаг дахь ложистикийн төвөө өргөжүүлэхээр Монголд салбараа нээжээ

Өмнөд Солонгосын “Ханжин Тээвэр” компани Азийн бүс нутаг дахь ложистикийн төвөө өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн талаар kedglobal агентлаг мэдээллээ. 

Ханжин нь Хятадад таван охин компанитай бөгөөд Мьянмар, Вьетнам, Камбож, Индонези, Узбекистан зэрэг орнуудад хүрээгээ тэлсэн юм. Монгол Улс Ханжин компанийг өргөжүүлсэн Азийн 10 дахь орон болсон бөгөөд Korean Air Lines Co, Dongyoung Shipping зэрэг компаниудтай хамтран ажиллаж дотоодын бизнесүүдэд ложистикийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.