"Хятад Улс, Монгол Улсын найдаж болох сайн хөрш, сайн ах байхад бэлэн байна" гэжээ

"Хятад Улс, Монгол Улсын найдаж болох сайн хөрш, сайн ах байхад бэлэн байна" гэжээ

Бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад Монгол Улсад тууштай дэмжлэг үзүүлэхэд Хятад Улс бэлэн байна гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян пүрэв гарагт /2023.10.26/ мэдэгдсэн гэж тус улсын Синхуа агентлаг мэдээллээ.

Ли Ли Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэтэй уулзахдаа “Хоёр тал өөр өөрсдийн язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцож, тууштай дэмжихийг тэрээр уриалжээ.

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаа Хүрэлсүх нар саяхан Бээжинд үр дүнтэй уулзалт хийж, хамтын ирээдүйтэй Хятад, Монголын хамтын нийгэмлэгийн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэд хэдэн чухал нийтлэг ойлголтод хүрсэн. 

Улмаар эл уулзалтуудын үр дүнд  Хятад улс “Монгол Улстай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, үргэлж итгэл найдвар тавьж, найдаж болох сайн хөрш, сайн ах байхад бэлэн байна” гэснийг Синхуа онцоллоо. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

57 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

58 минутын өмнө