АНУ-ын Льюистон хотод халдлага үйлдсэн Р.Кард гэх этгээд өөрийгөө буудаж шархдуулж, нас барсан байдалтай олдсон гэж мэдээлжээ

АНУ-ын Льюистон хотод халдлага үйлдсэн Р.Кард гэх этгээд өөрийгөө буудаж шархдуулж, нас барсан байдалтай олдсон гэж мэдээлжээ

АНУ-ын Мэн мужийн Льюистон хотод лхагва гараг /2023.10.25/-ийн шөнө болсон зэвсэгт халдлагыг үйлдсэн Роберт Кард гэх этгээдийг хоёр өдрийн турш эрэн хайж байсан юм. Тэгвэл тус халдлагын сэжигтэн Роберт Кард өөрийгөө буудаж шархдуулж, улмаар нас барсан байдалтай олдсон гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд ABC News агентлагт мэдээлжээ. 

Тодруулбал, Льюистон хотын олон нийт үйлчлүүлдэг хэд, хэдэн газарт халдлага болж, 22 хүн амиа алдаж олон арван хүн шархдаад байгаа юм. Харин тус халдлагыг 40 настай Роберт Кард гэх АНУ-ын армийн нөөцийн бүрэлдэхүүнд багтдаг этгээд үйлдсэн гэдийг зарласан.

Эх сурвалж: ABC News




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө