"ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Валдай дахь өргөөндөө өчигдөр нас барсан, түүний давхар дүрийг ашиглахаар ярилцаж байна" гэсэн мэдээлэл нийтлэгджээ

"ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Валдай дахь өргөөндөө өчигдөр нас барсан, түүний давхар дүрийг ашиглахаар ярилцаж байна" гэсэн мэдээлэл нийтлэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дэргэдээс мэдээлэл авч, Кремлын талаар нийтэлдэг гэх "Генерал CBP" телеграм сувагт "В.Путин өчигдөр /2023.10.26/ орой Валдай дахь өргөөндөө таалал төгссөн. Түүний 17 эмч, сувилагчид хорионд байна" гэсэн мэдээлэл гараад байна. 

Тодруулбал тус мэдээлэлд, "Өчигдөр /2023.10.26/ өдрийн үдээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины биеийн байдал эрс муудаж эхэлсэн. Москвагийн цагаар 20:00 цагийн үед жижүүрийн эмч нар нэмэлт эмч нарын багийг дуудсан бөгөөд тэд хүрэлцэн ирж, 15 минутын дотор ерөнхийлөгчийг сэхээн амьдруулах ажлыг эхлүүлсэн. Тэр үед В.Путины биеийн байдал хүнд байсан. Москвагийн цагаар тус өдрийн 20:42 цагт эмч нар сэхээн амьдруулах эмчилгээг зогсоосон. Ингэснээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Валдай дахь өргөөндөө таалал төгссөн.

Дмитрий Кочневын хувийн захиалгаар ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан эмч нарыг саатуулсан, тэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай холбогдож, зааварчилгаа авч байна. Ерөнхийлөгчийн давхарын хамгаалалтыг чангатгасан байна. Николай Патрушевын удирдлаган дор Путиныг дэмжигч элитүүдийн эвсэл байгуулж, одоогийн дэглэмийг хадгалах, ерөнхийлөгчийн дүрд Путины давхар дүрийг ашиглах хэлэлцээр бараг дуусч байна" гэжээ. Мөн тус сувгийн мэдээлэлд, "В.Путиныг нас барсаны дараа Оростой олон салбарт хийж байсан бүх хэлэлцээ зогссон. Ерөнхийлөгчийн оролцохоор төлөвлөж байсан арга хэмжээг цуцалсан байна" гэжээ. 

Харин "Генерал CBP" телеграм сувгийг "Кремлын талаар худал мэдээлэл нийтэлдэггүй эх сурвалж" хэмээн тодотгож байгаа бол тус мэдээллийн талаар BBC, CNN зэрэг олон улсын томоохон мэдээллийн агентлагууд болоод ОХУ-ын мэдээллийн сувгуудад ямар нэг мэдээлэл гараагүй байна. 

Эх сурвалж: Генерал CBP телеграм суваг