“Ханжоу-2022” Азийн пара наадмын зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс мөнгөн медаль хүртжээ

“Ханжоу-2022” Азийн пара наадмын зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна. Өчигдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр уг төрөлд 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч юм. Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн пара наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна.

Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Б.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцлоо хэмээн БТСУХ-ноос мэдээллээ.