БШУЯ: Сурах бичгийг худалдан авахдаа www.APLUS.mn хаягт нэвтэрч захиална

БШУЯ: Сурах бичгийг худалдан авахдаа www.APLUS.mn хаягт нэвтэрч захиална

6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах боломжтой болжээ. Сурах бичгийг худалдан авахдаа www.APLUS.mn хаягт нэвтэрч захиална хэмээн БШУЯ мэдээлэв.

Заавар:

  1. Хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгох
  2. Өөрийн хүргүүлж авах хаягийн мэдээлэл оруулах /Хүүхдийнхээ сургуульд хүргүүлж, анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой/
  3. Өөрт тохирсон төлбөрийн хэлбэрийг сонгож төлөх.

Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.

6 дугаар анги 59,400 төгрөг

7 дугаар анги 81,600 төгрөг

8 дугаар анги 94,500 төгрөг

9 дүгээр анги 88,000 төгрөг

10 дугаар анги 83,100 төгрөг

11 дүгээр анги 96,100 төгрөг

12 дугаар анги 63,400 төгрөг