ВИДЕО: Израилийн арми Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулж буйг Ерөнхий сайд Б.Нетаньяху баталжээ

ВИДЕО: Израилийн арми Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулж буйг Ерөнхий сайд Б.Нетаньяху баталжээ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израилийн арми Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулж байгааг баталж, дайн "урт бөгөөд хүнд хэцүү" байх болно гэдгийг анхааруулаад байна. 

Өмнө нь Израйлийн цэргийн хүчний төлөөлөгч Даниел Хагари, "Хамас бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааны дараагийн үе шатанд шилжиж байгаа тул Газын зурваст амьдардаг энгийн иргэдийг өмнөд зүг рүү нүүхийг анхааруулж байсан юм. Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд, "дайн эхэлснээс хойш тус бүс нутагт 8 мянга гаруй хүн амиа алдсан" гэж мэдэгдсэн байна. 

Харин Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси хэлэхдээ, "Израиль өөрийн үйлдлээрээ "улаан шугамыг давсан". Вашингтон биднээс юу ч хийхгүй байхыг хүссэн ч тэд Израильд өргөн дэмжлэг үзүүлсээр байна. АНУ "эсэргүүцлийн тэнхлэг" рүү дохио илгээсэн ч тулааны талбарт тодорхой хариу авсан" гэжээ. Эсэргүүцлийн тэнхлэг гэдэгт Ираны дэмжлэгтэй Ойрхи Дорнод дахь хүчнийхэн, мөн Хамас бүлэглэл багтдаг байна. 

Эх сурвалж: BBC