ВИДЕО: "Израилын онгоц Дагестанд газардсан" гэх цуурхал тархсаны улмаас олон лалын шашинтнууд нисэх зурвас руу дайран орсон хэрэг гарчээ

ВИДЕО: "Израилын онгоц Дагестанд газардсан" гэх цуурхал тархсаны улмаас олон лалын шашинтнууд нисэх зурвас руу дайран орсон хэрэг гарчээ

Израилын Хамас бүлэглэлийн эсрэг явуулж буй дайн нь Ойрх дорнодод хурцадмал байдлыг үүсгэж, лалын шашинтай олон хүмүүсийг израильчуудын эсрэг жагсахад хүргээд байна.

Тухайлбал, өнгөрөгч шөнө ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Дагестан улсын лалын шашинтнууд Израилийн нисэх онгоц нисэх онгоцны буудалд нь газардахаар бэлтгэж байна гэсэн цуурхал гарсны улмаас “Израильчууд болон еврейчүүдийг ална” хэмээн тус бүс нутгийн Олон Улсын нисэх онгоцны буудал руу дайран орсон хэрэг явдал гарчээ. Энэ үеэр цугларсан хүмүүс онгоцны буудлаас гарсан хүн бүрийн бичиг баримтыг шалгаж, израильчуудыг хайж автомашинуудыг зогсоож байжээ. Мөн энэхүү үйл явдал нь Дагестанд хэдэн цагийн турш үргэлжилж байгаа бөгөөд Хамасыг дэмжигчид израильчуудыг эрэн сурвалжлахаар бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн зочид буудал руу дайран орсон байна. 

Эх сурвалж: Varlamov news