"В.Путины эмч нарыг "мэдээллийг задруулахгүй байх" гэрээгээр суллаж, түүний охидтой тохиролцоонд хүрсэн" гэх мэдээлэл нийтлэгджээ

"В.Путины эмч нарыг "мэдээллийг задруулахгүй байх" гэрээгээр суллаж, түүний охидтой тохиролцоонд хүрсэн" гэх мэдээлэл нийтлэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дэргэдээс мэдээлэл авч, Кремлын талаар нийтэлдэг гэх "Генерал CBP" телеграм сувагт "В.Путин саяхан /2023.10.26/ орой Валдай дахь өргөөндөө таалал төгссөн. Түүний 17 эмч, сувилагчид хорионд байна" гэсэн мэдээлэл гарсан. 

Тэгвэл өнөөдөр /2023.10.30/ "Генерал CBP" телеграм сувгийн мэдээлэл шинэчлэгдэж, "В.Путиныг сэхээн амьдруулах эмчилгээнд оролцсон эмнэлгийн ажилтнуудыг "мэдээллийг задруулахгүй байх" гэрээнд гарын үсэг зуруулж сулласан. В.Путины үхэл төрийн нууцад хамаарах нь тодорхой болсон" гэсэн мэдээлэл нийтлэгджээ.

Мөн тус мэдээлэлд, "В.Путины хамтран амьдрагч А.Кабаева болон түүний хүүхдүүд ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны хяналтанд байгаа бөгөөд тэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушеваас тушаал, зааварчилгааг авч мөрдөж байна. Ерөнхийлөгч В.Путины охидтой тодорхой тохиролцоонд хүрч, тэд амьд Путины тухай домгийг дэмжихэд бэлэн байна. Удахгүй Аюулгүйн зөвлөл дахь Д.Медведевийн оронд К.Тихонова ажиллах болно.

Н.Патрушев нөхцөл байдалтай танилцсан хэд хэдэн орны удирдлагатай холбогдож, хоёр улсын тасралтгүй үргэлжлэх баталгаа, янз бүрийн амлалтуудыг өгч байна. Тухайлбал, Израилийн арми Газын зурвас дахь ажиллагаагаа эхлүүлсэн нь Оросын тал тус бүс нутагт Израилийн эсрэг хүчнийг саатуулах талаар Н.Патрушевтай тохиролцсоны үр дүн юм. Энэ улсыг одоо Н.Патрушев удирдаж байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нас барж, түүний оронд давхар дүрийн хүн орж ирэх гэж байна. Бид энэ улсын удирдлагад болж буй бүх зүйлийн талаар үргэлжлүүлэн мэдээлж байгаа бөгөөд удахгүй бидний мэдээллийн олон тооны баталгаа гарах болно" гэжээ. 

Харин "Генерал CBP" телеграм сувагт гарч буй энэхүү мэдээллийн талаар BBC, CNN зэрэг мэдээллийн томоохон агентлагууд ямар ч мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд мөн ОХУ-ын төрийн мэдээллийн сувгуудад ч мэдээлэл гарахгүй байна. 

Эх сурвалж: "Генерал CBP" телеграм суваг