Усан дор нуугдсан олон мянган жилийн түүхтэй сийлбэрүүд ил болжээ

Усан дор нуугдсан олон мянган жилийн түүхтэй сийлбэрүүд ил болжээ

Амазоныг дайран урсдаг Хэрпо голын ус багасаж, усан дор нуугдсан олон мянган жилийн түүхтэй сийлбэрүүд ил болжээ.

Тодруулбал, Бразилийн Амазоныг дайран урсдаг Хэрпо голын ус багасаж, усан дор нуугдсан олон мянган жилийн түүхтэй сийлбэрүүд ил болсон байна. Тухайн голын эрэг дагуу орших хар хадны сийлбэрт нь хүний нүүр царай, амьтан болон бусад дүрс байсан бөгөөд 1000-2000 жилийн настай гэж археологичид мэдээлэв. Мөн эрдэмтэд тус сийлбэрийг сум, чулуун зэвсгийг хурцлахад ашигласан гэж үзжээ. Энэхүү газар нь Амазон мужийн хамгийн том хот болох нийслэл Манаус хотын хөдөө нутагт байрладаг байна. Анх хадны сүг зургийг 2010 онд тухайн бүс нутагт ган гачиг болох үед олж байсан юм.

Түүнчлэн бараан кока кола өнгөтэй Херпо гол болон цайвар шаргал өнгөтэй Солимоес голууд хоорондоо уусахгүйгээр хэдэн милийн зайд бие биетэйгээ зэрэгцэн урсах үзэгдэл тохиолддог аж.