БНХАУ-ын хэвлэлд "Улаанбаатар хотын захирагч түгжрэл бууруулах зорилгоор автомашины импортод хязгаарлалт хийнэ" гэжээ

БНХАУ-ын хэвлэлд "Улаанбаатар хотын захирагч түгжрэл бууруулах зорилгоор автомашины импортод хязгаарлалт хийнэ" гэжээ

Монгол Улс нийслэл хотынхоо замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины импортод хязгаарлалт хийнэ гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас мэдээлэв гэж БНХАУ-ын Синхуа агентлаг мэдээллээ.

“Улаанбаатар хотын оршин суугчдын хамгийн их бухимддаг асуудлын нэг бол замын түгжрэл. Харамсалтай нь хотын оршин суугчид жилд дунджаар 717 цаг буюу бараг нэг сарыг замын түгжрэлд зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Импортын автомашиныг хязгаарлахгүйгээр замын түгжрэлийг шийдэх боломжгүй. Тиймээс нийслэлд автомашины импортыг хязгаарлаж, улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаар төлөвлөж байна” гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. 

Олон жилийн турш Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг бол замын түгжрэл. Улаанбаатар хот анх 500 мянган оршин суугчтай байхаар баригдсан. Гэсэн хэдий ч тус хотод одоо 3.4 сая хүн амын тал хувь нь оршин суудаг хэмээн Синхуа агентлаг мэдээлэв.