Оросын "Сибирийн хүч-2" төслөөс Хятадын эрх баригчид татгалзаж, Туркменистанаас байгалийн хий авахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ

Оросын "Сибирийн хүч-2" төслөөс Хятадын эрх баригчид татгалзаж, Туркменистанаас байгалийн хий авахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ

"Сибирийн хүч-2 байгалийн хийн төслөөс Хятад улс татгалзаж, Туркменистанд шинэ хийн хоолой барих ажлыг түргэсгэсэн нь Кремлийн төлөвлөгөө бүтэлгүйтлээ" гэсэн мэдээлэл dialog.ua сайтад нийтлэгджээ. 

Тодруулбал, Хятадын эрх баригчид Төв Ази-Хятадын байгалийн хийн хоолойн шинэ шугамыг барих ажлыг түргэсгэж, Туркменистанаас хоёр дахин их байгалийн хий авахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ шугам нь Туркменистан, Узбекистан, Тажикистан, Киргизийн нутгаар дамжин өнгөрч Хятадын хилийг баруун талаар нь давах юм. 

Мөн энэхүү шинэ хийн хоолойн хүчин чадал нь одоо ажиллаж байгаа гурван шугамаас хүчин чадлаараа 50 хувь илүү байх болно гэж China Daily нийтэлжээ. Энэхүү шинэ шугамыг Хятадад одоо байгаа гурван шугамтай зэрэгцүүлэн барихгүй, харин өөр замаар буюу Узбекистаны өмнөд хэсгээр Галкыныш хийн ордоос эхлэн баригдана. Энэ бол Туркменистаны байгалийн хий, газрын тосны ордын бүс юм. Энэ талбай дахь байгалийн хийн нөөц 21.2 их наяд м³ гэж тогтоогдоод байна гэжээ. 

Эх сурвалж: dialog.ua