БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян өнгөрөгч долоо хоног /2023.10.27/-т таалал төгссөн бөгөөд оршуулах ёслол ирэх пүрэв гараг /2023.11.02/-т болж, түүнийг шарилыг чандарлана гэж мэдэгджээ.
Түүний оршуулах өдөр гашуудлын тэмдэг болгож Тяньаньмэний талбай, Хятадын засгийн газрын байгууллагууд төрийн далбаагаа бөхийлгөнө гэжээ. Ли Көчян Шанхай хотод зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгссөн бөгөөд түүний шарилыг Шанхайгаас Бээжинд хүргэж ирээд байгаа аж. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, Ли Көчян усан санд сэлж байхдаа зүрхний шигдээс болж нас барсан. Тэрээр өмнө нь титэм судсыг залгах мэс засал хийлгэж байсныг тус сонин мэдээлжээ.
Мөн олон нийтийн сүлжээнд Ли Көчяныг таалал төгсөх үеэр хийсэн нэгэн эмчийн бичлэг олны анхааралд ороод байгаа аж. Тус бичлэгт Ли Көчянд эмнэлгийн олон техник хэрэгслийг холбосон байх бөгөөд тус бичлэгийг хийж буй эмч бололтой эмэгтэй уйлж байгаа нь харагдах аж. Иймд зарим хүмүүс Ли Көчян яагаад хамгаалалтгүй байв гэсэн асуудлыг дэвшүүлээд байгаа аж.
https://t.co/h3yZavw06w 网传李克强抢救现场视频:据传是抢救李克强的救护车,担架上躺着的是李克强,护士痛哭。看起来像是李克强,诡异的是救护车上只有一个护士,各位自己判断 #李克强 如真,这个护士危险了。 pic.twitter.com/f6cLcrWore
— Nini妮妮????ChinaNews海外华人新闻在线 (@USABelAir2021) October 27, 2023