Г.Баттөр: Тамирчид аль нэг холбооны талд биш зүгээр л нэг лигтээ тоглох хүсэлтэй байгаа

Г.Баттөр: Тамирчид аль нэг холбооны талд биш зүгээр л нэг лигтээ тоглох хүсэлтэй байгаа

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн нийт тамирчид мэдээлэл хийлээ.

Г.Баттөр “Өнөөдөр энд Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбооны гишүүн сагсан бөмбөгийн Дээд лигийн нийт долоон багын тамирчид ирсэн байна. Сүүлийн 11 хоногийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн холбооны эздийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо хоорондын үл ойлголцлоос тулгамдаж байгаа асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхээр ирээд байна.

Лигийн тэмцээн эхлэхэд хоёр хоног дутуу байна. Тамирчид бидний хувьд дээрх хоёр холбооны нэгэндээ тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байдлын улмаас гарсан шалтгааны улмаас нийт таван багын 70 тамирчин лигийн тэмцээнд оролцох боломжгүй болоод байна. Энэ асуудалд бид бүгд нэг байр суурьтай. Лигтэй тоглох сонирхолтой байгаа гэдгээ нийт сагсанбөмбөг сонирхогчдодоо мэдэгдэхээр ирсэн. Манай тамирчдын холбоо МСБХ болон эздийн холбоодод уучлалт хүсэлт тавьсан. Бид аль нэг холбооны талд биш зүгээр лигийн тэмцээндээ тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин өчигдөр Сагсанбөмбөгийн эздийн холбооноос гаргасан албан хүсэлтийг харахад аль аль талдаа шийдвэрээ эргэн харах хүсэлт тавьсан байна лээ. Холбоо одоо яаж хүсэлтэй гаргахыг мэдэхгүй байна.

Бидний хувьд үндсэндээ хоёр лигтэй байж үзсэн. Манай үеийн залуус бүгд хоёр лигт тоглож үзсэн. Тиймээс хоёр лигийг бид сагсанбөмбөгийн хөгжлийн хойш татах арга хэлбэр юм болов уу гэж хардаг учир өнөөдрийн байдлаар хоёр лигт тоглох хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна. Одоогоор манай тамирчдын холбоо олонхын шийдвэрээр явж байгаа. Одоогоор тамирчид хоёр холбоодтой биечлэн уулзаагүй байна”  гэв.