Б.Билгүүн: Тамирчдын хүсэлтийг холбоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол би Хүлэгүүд багт тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна

Б.Билгүүн: Тамирчдын хүсэлтийг холбоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол би Хүлэгүүд багт тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн нийт тамирчид мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн “Үүсээд буй нөхцөл байдлын хувьд талууд өөр өөрийн байр суурьтай байгаа. Тиймээс олон нийтийн сүлжээнд буруу ойлголт их байгаа. Тиймээс бид тамирчид маань бөөндөө нэг байр суурьтай нийлж тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх гэж ирсэн.

Тамирчид лигтээ тоглоно гээд бэлдээд явж байхад долоо хоногийн өмнө оруулахгүй гэсэн шийдвэр гарч байгаад харамсалтай байна.

Хэдийгээр холбооны дүрэм журмаа дагаж мөрдөж явах нь зөв ч гэсэн нөгөө талаас багын эздийн ч юм уу. Эсвэл энэ асуудлыг эхлүүлсэн гол шалтгаануудад торгууль ч юм уу, сануулга өгөөд өнгөрөөч. Эргээд уулзах зай үлдээгээч гэж хэлмээр байна. Холбоо үүнийг харж үзэж тамирчид нэг лигт тоглох хүртэл миний хувьд Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.