"Их Британийн сайдын Монголд хийсэн түүхэн айлчлал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэв" гэж mirage мэдээллээ

"Их Британийн сайдын Монголд хийсэн түүхэн айлчлал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэв" гэж mirage мэдээллээ

Их Британийн Аж үйлдвэрлэл, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Нусрат Гани Монгол Улсад айлчилж, Их Британийн уул уурхайн бизнесүүдэд боломж нээж, Их Британийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилготой Монголд айлчилж байна. Энэхүү айлчлал нь Их Британи Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон барууны анхны орон болсны 60 жилийн ойгоор тохиов гэж тус улсын miragenews агентлаг онцолжээ.

Тус сайтад “Аж үйлдвэрийн сайд Нусрат Гани өнөөдөр /2023.10.30/ Монгол Улсад хийх түүхэн айлчлалаараа нэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг дамнасан Их Британийн бизнес эрхлэгчдэд боломж олгох, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог нэмэгдүүлэх болон Монгол  Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх болно” гэжээ.

Их британийн Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлын сайд Нусрат Гани "2040 он гэхэд дэлхий өнөөдрийнхөөс дөрөв дахин илүү чухал ашигт малтмалын хэрэгцээтэй болох бөгөөд Их Британийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах, ирээдүйн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах асар их боломж бидэнд бий. Би Монгол Улстай байгуулсан түүхэн харилцаагаа улам бэхжүүлж, тээвэр, ногоон эрчим хүч, уул уурхайн салбар зэрэг дэлхийн хэмжээний салбаруудад Их Британийн бизнес эрхлэгчдэд илүү их боломжийг нээж өгөхөөр Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байна” гэсэн юм.

Энэ хүрээнд Их британийн сайд Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзахаас гадна Монголын хувийн хэвшил, бизнесийнхэнтэй уулзаж, тэдний амжилт, сорилт, Их Британи хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.

Мөн Өмнөговь дахь Оюутолгойн ордыг ашиглахад Монгол Улсын Засгийн газартай хамтран  16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзаж, Их Британийн бизнес эрхлэгчид эгзэгтэй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцана гэж mirage агентлаг мэдээллээ.