Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага "нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана" гэв

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага "нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана" гэв

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ жилийн наадмаар барилдсан 16 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэлд хариулт өгч, албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд, 2023 оны аравдугаар сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болсон “Спорт ба допинг” хэлэлцүүлгийн үеэр Монголын олон улсын ба үндэсний спортын холбооны Арбитч, Азийн буудлагын спортын холбооны олон улсын эмнэлэг, допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан нь: “Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай зөвхөн М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан” гэж худал мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.

Тус мэдээлэл нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээ, цахим орчинд худал мэдээлэл тарааж Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбооны нэр хүнд, 2023 оны үндэсний баяр наадмын шөвгөрсөн үндэсний бөхийн тамирчдын нэр төр алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан, гүтгэсэн энэхүү үйлдлийг бид хуулийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандах болно” гэжээ.