Азийн наадамд аваргалсан Т.Тулга, С.Жамбалжамц нарт хүндэтгэл үзүүллээ

Азийн наадамд аваргалсан Т.Тулга, С.Жамбалжамц нарт хүндэтгэл үзүүллээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Ханжоу 2022” Азийн наадмын чөлөөт бөхийн 57кг жингийн аварга Т.Тулга болон дугуйн засмал замын бөөн гараатай уралдаанаас хүрэл медалийг эх орондоо авчирсан С.Жамбалжамц нарыг Олимпик хауст хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамирчид нь нийгэм даяар үлгэр дуурайлал үзүүлж, эерэг зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Олимпын хөдөлгөөний гол цөм хэмээн онцолж, МҮОХ-ноос тамирчдаа уриалан нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэхээр хэлэлцлээ.

Мөн МҮОХ-ноос тамирчдын тамирчны дараах карьерт ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд допингийн хор хөнөөлийн тухай тогтмол мэдээ мэдээлэл хүргэж, тамирчдаа хамгаалах чиглэлээр эрчимтэй ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн МҮОХ-ны Тамирчдын комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэж, тамирчдад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа.