Бангкокт нээлтээ хийсэн Монголын өв соёлыг харуулсан "Цам бурхдын бүжиг" гэрэл зургийн үзэсгэлэнг "bangkokpost" онцоллоо

Бангкокт нээлтээ хийсэн Монголын өв соёлыг харуулсан "Цам бурхдын бүжиг" гэрэл зургийн үзэсгэлэнг "bangkokpost" онцоллоо

Монгол Улсын Соёлын элч, мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан сурталчлах  “People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг үзэсгэлэн "River City Bangkok" үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 24-ны өдөр нээлтээ хийсэн ба цам харайлгах соёл, "Амарбаясгалант хийд"-ийг сурталчлах, монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг, баримтат киног 12 дугаар сарын 5-ныг хүртэл олон нийтэд танилцуулах юм.

Тэгвэл энэ талаар тус улсын “bangkokpost” сайтад үзэсгэлэнгийн талаар онцлох нийтлэл гарчээ. Ингэхдээ “Бангкок хотын Ривер Сити хотын 1-р давхарт байрлах RCB Artery-д болсон "Хүмүүс ба тэдний ертөнц: Цам – бурхадын бүжиг" шоуны үеэр монголын уран бүтээлчид ариун масктай цам харайх бүжгийн үзүүлбэрийг толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ.

Тэр үзэсгэлэн нь Монголын гүн уулсын дунд нуугдсан эртний ордны хаалгыг онгойлгож, эртний бурхныг тахих ариун, нууцлаг зан үйлийг үзэгчдэд мэдрүүлэх боломжийг олгож байна.Харин Важираяна буддизмын хамгийн чухал зан үйлийн нэг гэж тооцогддог цамын масктай бүжиг нь XVIII-р зууны үед Төвөдийн бүс нутгаас үүсэж, олон зуун жилийн турш Монголд дэлгэрч, Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холилдон, Монголын соёлтой уусжээ” хэмээн бичжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.