ВИДЕО: Японд хүн барьцаалсан, 86 настай зэвсэгт этгээдийг баривчилжээ

ВИДЕО: Японд хүн барьцаалсан, 86 настай зэвсэгт этгээдийг баривчилжээ

Японы нэгэн шуудангийн газар хүн барьцаалсан 86 настай зэвсэгт этгээдийг цагдаа нар шуурхай баривчилжээ.

Тодруулбал, Токиогийн ойролцоо Сайтама мужийн Вараб хотод Шуудангийн газар  өчигдөр буюу аравдугаар сарын 31-ны өдөр хоёр эмэгтэйг 86 настай зэвсэгт этгээд барьцаалсан байна. Тус хэргийн талаар CNN агентлагийн мэдээлснээр барьцаалагдсан хоёр эмэгтэйн амь насанд аюул учраагүй гэв. Мөн тус этгээдийг тухайн өдөр Тода хотын шуудангийн газрын ойролцоох эмнэлэгт халдлага үйлдсэн бөгөөд хоёр хүн шархдуулсан хэрэгт холбоотой байж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: CNN