Газын зурваст байгаа иргэдэд тусламж хүргэхээр Египетийн жолооч нар олон хоног очерлож байна

Газын зурваст байгаа иргэдэд тусламж хүргэхээр Египетийн жолооч нар олон хоног очерлож байна

Аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар Газын зурвас дахь иргэдэд тусламж хүргэхээр Египетийн Рафах гарцын ойролцоо ачааны машины жолооч нар олон хоног очер үүсгэн оруулахыг нь хүлээж байгаа аж.

Тодруулбал, Газын зурваст гурван долоо хоногийн турш, хоол хүнс, ус, эмнэлгийн тусламжаар гачигдаж буй 2.3 сая Палестин иргэн байгаа гэж "Глобал таймэс" агентлаг мэдээлжээ. Сүүлийн өдрүүдэд Газын зурваст хүргэхээр тусламжийн бараа ачсан ачааны машины тоо гурав дахин нэмэгдсэн байна. Гэвч НҮБ-ын мэдээлснээр энэ нь хэрэгцээт хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Харин Египетийн хэвлэлд мэдээлснээр Израилыг Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх гэж буй ачааны машинуудыг албаар саатуулж байна гэжээ.

Мөн албан ёсны тоо баримтаас үзэхэд одоогийн байдлаар Израил-ХАМАС-ын мөргөлдөөний улмаас 8525 Палестин иргэн, 1400 гаруй Израиль иргэн амь насаа алдаад байна.