"Blackpink" хамтлагийн гишүүн Лизагийн Weibo хаяг хаагдаж, тансаг брэндүүд сурталчилгааны саналаа буцааж эхэлжээ

"Blackpink" хамтлагийн гишүүн Лизагийн Weibo хаяг хаагдаж, тансаг брэндүүд сурталчилгааны саналаа буцааж эхэлжээ

"Галзуу морь" нь "Мулен Руж", "Лидо" зэрэг Францын гурван томоохон кабаре шоуны газар нь урлагийн ертөнцийн эмэгтэйчүүдийн нүцгэн шоуг толилуулж, шуугиан тарьж, эмэгтэйчүүдийг арилжаалах зэрэг маргааныг үргэлж дагуулдаг хаалттай бөгөөд томоохон газар юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 28-30 өдрүүдэд солонгосын алдарт "Blackpink" хамтлагийн дуучин Лиза тус гурван газрын нэг болох "Галзуу морь"-ын тайзанд үзүүлбэр үзүүлсэн. Улмаар түүний зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, өөрийн цахим хуудастаа “Надад ийм сайхан туршлага өгсөнд баярлалаа” хэмээн сэтгэгдэл бичиж албан ёсоор "Галзуу морь"-ийн тайзан дахь зургуудаа нийтэлсэн билээ.

Тэгвэл дээрх явдалтай холбоотойгоор Лизагийн албан ёсны Weibo хаягийг устгаж, түүний шоуг үзсэн хятадын жүжигчин Анжела Бэби Лизагийн тоглолтыг үзсэнийхээ төлөө Weibo хаягаа устгаад зогсохгүй зар сурталчилгааны салбарт ажиллахыг хориглож,  хар жагсаалтад оруулсан тухай CNN агентлаг мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Лизатай хамтран ажилладаг тансаг брэндүүд саналаасаа татгалзаж, түүний зургийг устгаж эхэлсэн байна.

 

Учир нь Хятадын урлагийн тоглолтын нийгэмлэг нь алдартнууд садар самуун, мөрийтэй тоглоом, хар тамхи, хүчирхийлэл, терроризм гэх мэтийг зохион байгуулах, оролцох, сурталчлахгүй байх ёстой гэсэн дүрмийг хатуу мөрддөг аж.