"Цой" Монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэн болж байна

"Цой" Монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэн болж байна

"Цой" Монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.


Тодруулбал, “Цой” үзэсгэлэнд урчуудын артель байх үеийн ахмад сийлбэрчдээс эхлээд шинэ залуу уран бүтээлчид хүртэлх 30 гаруй уран бүтээлчид оролцож ардын гар урлалын олон төрлийг харуулсан бүтээлүүдээ дэлгэж байна. Тус үзэсгэлэн арван нэгдүгээр сарын 2-оос 14-ны өдрийг хүртэл Урчуудын эвлэлийн Арт галерейд болох аж. Монголын уран сийлбэрчдийн "Цой" үзэсгэлэн анх 2013 онд МУУГЗ Готовын Цогбаяр багшийн нэрэмжит үзэсгэлэн болон зохион байгуулагдаж байсан бол өдгөө Монголын ардын урлалын өнөөгийн түвшнийг илэрхийлэхүйц мэргэжлийн уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн болон хөгжсөн байна.