БНСУ-д ашиглалтын хугацаа нь дууссан автомашинуудыг хэрэгцээтэй орнуудад олгох ажлын хүрээнд Монголд галын машин өгчээ

БНСУ-д ашиглалтын хугацаа нь дууссан автомашинуудыг хэрэгцээтэй орнуудад олгох ажлын хүрээнд Монголд галын машин өгчээ

БНСУ-ын ашиглалтын хугацаа нь дууссан галын автомашинуудыг хэрэгцээтэй орнуудад олгох ажлыг хүрээнд Монгол Улсад гал унтраах машин олгохоор болсон талаар тус улсын Yonhap агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Кёнги мужийн гал унтраах автомашин шилжүүлэх төслийн хүрээнд ашиглалтын хугацаа нь дууссан галын машинуудыг хэрэгцээтэй орнуудад олгож байна. 2006 онд ОХУ-ын Приморье тосгонд 20 гал унтраах машин олгож эхэлснээс хойш Камбож, Монгол, Киргиз, Перу улсуудад 44 гал унтраах автомашин олгосон байна. Уг ажлыг БНСУ-ын Кёнгидогийн Гал түймэр, гамшгийн штабаас зохион байгуулж байна гэжээ.