"Израилын явган цэргийн арми Газын зурвас руу орж байна" гэж мэдэгджээ

"Израилын явган цэргийн арми Газын зурвас руу орж байна" гэж мэдэгджээ

Хамас бүлэглэлийн зэвсэгт халдлагын улмаас Израилын тал Газын зурвасыг сүүлийн нэг сарын орчмын хугацаанд бөмбөгдөж байна. Үүний улмаас олон зуун мянган хүн амиа алдаж, шархдаад байна. Тухайлбал, Палестины Эрүүл мэндийн яамнаас, "300 гаруй мянган хүн амиа алдсан. Үүний 90 мянга нь хүүхэд байна" гэж мэдэгдсэн. 

Харин Израилын арми Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулна гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан ч хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр /2023.11.03/ Израилын явган цэргийн арми Газын зурвас руу орж байна гэж тус улсын Жанжин штабын дарга Херзи Халеви мэдэгджээ. Тэрээр, "цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт байрлаж, Газа хотод үйл ажиллагаа явуулж, түүнийг бүсэлж, довтолгоогоо гүнзгийрүүлж, ахиц гаргаж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC