Газын зурваст Израилын тал явган цэргийн ажиллагаа явуулж, 23 цэрэг амиа алдсан гэж мэдэгджээ

Газын зурваст Израилын тал явган цэргийн ажиллагаа явуулж, 23 цэрэг амиа алдсан гэж мэдэгджээ

Хамас бүлэглэлийн зэвсэгт халдлагын улмаас Израилын тал Газын зурвасыг сүүлийн нэг сарын орчмын хугацаанд бөмбөгдөж байна. Үүний улмаас олон зуун мянган хүн амиа алдаж, шархдаад байна. Тухайлбал, Палестины Эрүүл мэндийн яамнаас, "300 гаруй мянган хүн амиа алдсан. Үүний 90 мянга нь хүүхэд байна" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Израилын явган цэргийн арми Газын зурвас руу орж байна гэж тус улсын Жанжин штабын дарга Херзи Халеви мэдээлэл хийсэн. Харин Израиль Газын зурваст явуулж буй тулалдаанд аль хэдийн 23 цэргээ алдсан гэж мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр /2023.11.03/ Израилын Батлан ​​хамгаалах яам, Газын зурваст болсон тулалдаанд амиа алдсан дөрвөн цэргийнхээ нэрийг олон нийтэд зарласан байна. Ингэснээр Газын зурваст хэд хоног үргэлжилсэн хуурай замын цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн Израилийн цэргүүдийн тоо 23-д хүрчээ.

Эх сурвалж: BBC