"АНУ-ын тал нисгэгчгүй тагнуулын онгоц ашиглан Хамас бүлэглэлийн барьцаанд орсон иргэдээ хайж байна" гэж мэдээлжээ

"АНУ-ын тал нисгэгчгүй тагнуулын онгоц ашиглан Хамас бүлэглэлийн барьцаанд орсон иргэдээ хайж байна" гэж мэдээлжээ

АНУ-ын тал Газ зурвас дээгүүр нисгэгчгүй тагнуулын онгоц хөөргөн Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг хайж байна гэж Ройтерс агентлагт нэрээ нууцалсан Америкийн албаны хүмүүс мэдээлжээ. 

Ройтерс агентлагийн мэдээлэлд, АНУ-ын тал сүүлийн долоо хоногийн хугацаанд тагнуулын нисгэгчгүй онгоц ашиглан барьцааны хүмүүсийг хайж байна. Аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн дайралтын дараа АНУ-ын 10 иргэн сураггүй алга болсон хэвээр байгаа бөгөөд тэд Газаын зурваст барьцаалагдсан хүмүүсийн дунд байж магадгүй гэдгийг АНУ-ын эрх баригчид хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. 

Эх сурвалж: BBC