Агаарын хүчтэй тийрэлтэт урсгалаас болж нисэх онгоц төлөвлөсөн цагаасаа эрт очиж байна

Агаарын хүчтэй тийрэлтэт урсгалаас болж нисэх онгоц төлөвлөсөн цагаасаа эрт очиж байна

Сүүлийн хэдэн өдөр зарим нислэгүүд очих газраа төлөвлөсөн хугацаанаас өмнө очоод байгаа бөгөөд энэ нь агаарын хүчтэй тийрэлтэт урсгалаас болсон гэж abc news агентлаг мэдээлэв. Тодруулбал, нислэгийг хянах Flighradar24 сайтын мэдээлснээр зүүнээс баруун тийш чиглэсэн хэд, хэдэн нислэг төлөвлөсөн хугацаанаас өмнө очсон аж.

Тухайлбал, Нью-Иорк хотоос Лондон руу "Америкийн Айрлайн" компанийн 104-р нислэг 777 миль цаг хурдалж аяллын хугацаагаа нэг цагаар багасгасан байна. Мөн энэ лхагва гарагт /2023.11.01/ Далласаас Дубайн нисэх онгоцны буудал хүртэл төвлөсөн цагаасаа нэг цагийн өмнө ирсэн юм. Харин цаг агаарын албаны хэлснээр "Энэ нь агаарын хүчтэй тийрэлтэт урсгалаас болсон байх боломжтой. Агаарын хүчтэй тийрэлтэт урсгал гэдэг нь маш өндөр хурдтай агаарын голуудын урсдаг сүлжээ юм" гэв.

                                                                                    Эх сурвалж: abc news