Монголд ойртож буй сүрьеэгийн хямралын талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ

Монголд ойртож буй сүрьеэгийн хямралын талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ

Монгол Улс НҮБ-ын сүрьеэгийн тархалтыг 2035 он гэхэд зогсоох тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхгүй байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэлж буй талаар The Diplomat агентлаг мэдээлжээ.

Тус мэдээлэлд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэдээлснээр, сүүлийн хорин жилийн хугацаанд Монгол Улсад сүрьеэгийн нас баралтын түвшин мэдэгдэхүйц буурч, 1996 онд 100 мянган хүн ам тутамд 4.9 байсан бол 2022 онд 2.0 болж буурсан үр дүн. Энэ нь бидний явуулж буй үр дүнтэй эмийн эмчилгээ, иж бүрэн хяналтын хүчин чармайлт юм. Монгол Улс 1995 онд Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, богино хугацааны эмчилгээний хөтөлбөрийг баталж, эрүүл мэндийн дэд бүтцийг, ялангуяа сүрьеэгийн диспансерийн дэд бүтцийг эрс сайжруулсан. Бид сүрьеэгийн зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийж бараг бүх нийтээр нь урьдчилан сэргийлэх вакцинд хамруулдаг” гэжээ.

Гэсэн ч энэ үр дүн НҮБ-ын зорилтод хүрэхгүй байгааг тус агентлаг онцлоод, Монгол Улс сүрьеэ, ХДХВ, саяхан тохиолдсон COVID-19-тэй тэмцэх зорилгоор Глобал сангаас буцалтгүй тусламжийг амжилттай авч чадсан хэмээн бичжээ.